Ном

Зураг бол хүүхдийн өөрийгөө

илэрхийлэх хэл юм.

Мөлхөө жаалуудын ном

Анхны алхмаа хийх, анх удаагаа инээмсэглэх, “баяртай” гэж даллах гэх мэт “анхны” гэх бүх сайхан мөчүүдийг хуваалцдаг үе. 0-3 насны хүүхдийг хэрхэн тоглож, суралцаж, ярьж, дуугарч, аашилж, хөдөлж байгаагаар нь хөгжлийн үе шатыг нь тодорхойлж болно.

      Хүүхэд эцэг, эх болон бусад хүмүүсийг таньж мэдэн, тэднийг хайрлах, итгэх ариун нандин холбоо харилцаа энэ үед үүсдэг тул эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн эрхэлж, барьж, тоглож байгаа нь хүүхэд эргээд хүмүүстэй хэрхэн харилцах үндэс суурь нь болдог.

      Хүүхэдтэйгээ ярилцаж, дуу хоолойгоороо тайвшруулж байх нь чухал. Хүүхэддээ ном уншиж өгөх нь тэдний хэл ярианы болон сонсох чадвар хөгжихөд нэн тустай.

Санал болгох номууд:

Бяцхан уншигчдын анхны ном

3-аас дээш насны хүүхдийн ертөнц илүү нээлттэй болж, тэд гэр бүлээсээ гадуурх бусад хүүхэд, хүмүүст илүү анхаарал хандуулж эхэлдэг. Тэд юмыг танин мэдэхийг хүсэж, эргэн тойрныхоо харсан, сонссон зүйлээ асууж, шалгааж эхэлдэг. Энэ насандаа хүүхэд гурван дугуйт унаж, эрэгтэй, эмэгтэй хүүхдийг хүйсээр нь ялган таньж, бусадтай тоглож, дуу дуулж, өнгө ялгаж, ярьсан хэлсэн зүйлийг ой тоондоо санадаг. Энэ үед нь хүүхдэд өөрт нь тулгарсан багахан асуудлаа хэрхэн шийдэхэд нь туслаж, шийдвэр гаргахад нь сонголт гарган өгөх хэрэгтэй. Хүүхэддээ ном уншиж өгсөн хэвээр байхын зэрэгцээ номын дэлгүүр, номын сангаар дангуулан явж номонд дурлах, сонирхох сэдэл өгөөрэй.

Мөлхөө жаалуудад санал болгосон номуудаас гадна хамт унших номууд:

Бүтээлч хүүхдийн ном

Хүүхэд өөрөө хувцаслаж, гутлаа үдэж сурсан, эцэг, эхээсээ хамаарал нь багасаж, илүү бие даасан үед хамтдаа сэтгэхүй хөгжүүлэх дасгал хийх, зураг зурах, будах, үлгэр зохиох зэрэгт цаг зав гаргаарай. Бие махбодийн, нийгмийн болон сэтгэх чадвар хурдацтай хөгжинө. Найз нөхөд, сургууль, спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлээ хөгжүүлдэг. Бас тэд ирээдүйн тухай бодож эхэлдэг. Хүүхэд тань энэ үед хэдийгээр уншиж сурах ч гэлээ ном уншиж өгөх дадлаа орхилгүй, зарим үед хүүхдээрээ ном уншуулан үүргээ солбиж болно.

Санал болгох номууд:

Өсвөрийн уншигчид

9-өөс дээш насны хүүхэд. Энэ үед хүүхэд гэр бүлээсээ хавьгүй бие даасан байх тул найз нөхдийн эрүүл харилцаа маш чухал. Үеийн хүүхдүүдийн зүгээс дарамт шахалт гарвал илүү эмзэг хандаж мэдэх тул найз нөхдийнх нь тухай, гаргасан амжилт, ямар сорилттой тулгарч байгааг нь ойлгож мэдэн, сайн ярилцах нь чухал. Энэ үед бусдыг хүндлэх, хариуцлагын тухай ойлголтыг өгнө. Өөртөө зорилго тавихад нь туслаж, өдөр бүр ном уншихыг нь хөхиүлэн сайшааж, гэрийн даалгаврынх нь тухай ярилцаж байх хэрэгтэй. Хүүхэдтэйгээ шударга ярилцах нь илүү үр дүнтэй.

Санал болгох номууд:

© 2020 by Nepko Kids. 

  • White Pinterest Icon
  • White Facebook Icon
  • White Instagram Icon