Search

Монгол контентоо олон улсын зах зээлд сурталчилан таниулах ажлууд

2019.06.19-22

Словенийн Любляна хотод болсон Паблишаруудын уулзалт

“Бидний бяцхан номын сан” төслийг Содобност Интернэшнл Хэвлэлийн газраас санаачлан 2016 оноос Европын таван орон хамтран хэрэгжүүлж байсан уг төсөл ирэх жилээс ахин таван орноор хүрээгээ тэлж буйн дотор Монгол Улсаас Нэпко Кидс хэвлэлийн газар оролцохоор болсон.


2019.08.21-24

Бээжингийн олон улсын номын үзэсгэлэн

Энэ жилийн Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд 2600 компани оролцсон бол үзэсгэлэнг сонирхохоор 300 гаруй мянган хүн ирсэн байна. Энэ жил Нэпко болон Нэпко Кидс хэвлэлийн газар павильон авч оролцон, “Улаанбаатарын өнгө 2019” уралдааныг паблишаруудад танилцуулсан.


2019.09.26

IBBY байгууллагын Ази, Номхон далайн бүсийн IV дэх удаагийн уулзалт

Нэпко Кидс хэвлэлийн газрын Ерөнхий менежер Б.Цолмон тус хуралд илтгэл тавьж, “Улаанбаатарын өнгө 2019” хүүхдийн номын уралдааныг зохион байгуулж байгааг танилцуулж, IBBY-тэй хамтран ажиллах хүсэлтэй байгааг уламжлахад ирэх жилийн уралдаанд техникийн туслалцаа үзүүлэхээ амласан.


2019.10.16-17

Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн

Франкфуртын номын үзэсгэлэн нь хэвлэмэл болон дижитал номын хамгийн том үзэсгэлэнд тооцогддог. Нэпко хэвлэлийн газар сүүлийн 10 жилийн хугацаанд жил алгасалгүй тус үзэсгэлэнд оролцож ирсэн бөгөөд энэ жил Нэпко Кидс хэвлэлийн газар уг үзэсгэлэнд “Улаанбаатарын өнгө 2019” уралдаанд ирсэн бүтээлүүдээ олон улсын паблишаруудад танилцуулсан бөгөөд хэд хэдэн бүтээлийг хэвлэхээр сонирхсон.


2019.10.27-11.01

Шаржа олон улсын номын үзэсгэлэн

Арабын нэгдсэн эмират улсын Шаржа хотод жил бүрийн 10 дугаар сарын сүүлээр зохиогддог 38 дахь удаагийн Шаржа олон улсын номын үзэсгэлэнд энэ жил 68 орноос 400 гаруй паблишар оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн үеэр 900 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсаны дотор Нобелийн шагналт зохиолч Орхан Памукийн яриа байв. Нэпко болон Нэпко Кидс хэвлэлийн газар энэ удаагийн үзэсгэлэнд бүтээлээ гадагш гаргах олон яриа хэлэлцээг амжилттай явуулсан.


2019.11.15-17

Хайнаны олон улсын номын үзэсгэлэн

Энэ жил анх удаагаа зохиогдож буй Хайнаны олон улсын номын үзэсгэлэнд Нэпко, Нэпко Кидс хэвлэлийн газар оролцож, Хятад паблишаруудтай хамтран ажиллах боломжийг судлав.

2 views

© 2020 by Nepko Kids. 

  • White Pinterest Icon
  • White Facebook Icon
  • White Instagram Icon