Search

"Улаанбаатарын өнгө 2019" уралдааны шилмэл бүтээлүүд

Уралдаанд нийт 70 гаруй бүтээл хүлээн авснаас эцсийн шатанд олон улсын шүүгчдийн үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан насанд хүрэгчдийн ангилалд 3, хүүхдийн ангилалд 3 буюу нийт 6 бүтээл тунаж үлдсэнийг бид "Мөнхийн үсэг" хэвлэх үйлдвэрийн ивээн тэтгэлгээр хэвлэн, олны хүртээл болгосон билээ.


Насанд хүрэгчдийн ангилалд шалгарсан шагналт бүтээлүүд:


Хүүхдийн ангилалд шалгарсан шагналт бүтээлүүд:

Бид эхний шатанд тэнцсэн болон Уралдаанд ялсан 6 оролцогчидтой уулзалт хийж олон улсын шүүгчид бүтээлд нь ямар үнэлгээ өгснийг, мөн бүтээлээ цаашид олон улсын зах зээлд гаргахад юуг анхаарах тухай бүтээл тус бүр шүүгчдийн өгсөн шүүмж, зөвлөмжийг танилцуулсан болно. Мөн манай наадамд зочноор уригдан ирсэн шүүгч Нермин Моллауглу биечлэн оролцогчидтой уулзан ярилцаж, олон улсын зах зээлд контент гаргахад ямар бэрхшээл тулгардаг, юуг анхаарах ёстой, ямар байдлаар бүтээлээ сайжруулах тухайд мэргэжлийн зөвлөгөө өгсөн нь оролцогчдод маш үр дүнтэй арга хэмжээ болсон хэмээн дүгнэж байна.


Уралдааны эхний шатанд тэнцсэн бүтээлүүд:

Эцсийн шатанд шалгарсан эдгээр уран бүтээлчидтэй Нэпко Кидс хэвлэлийн газар цаашид ч хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн, бүтээлийг нь Монголд хэвлэхээс гадна олон улсад сурталчилан таниулах ажлыг хийхээр төлөвлөж, зарим оролцогчидтой гэрээ байгуулсан.

52 views

© 2020 by Nepko Kids. 

  • White Pinterest Icon
  • White Facebook Icon
  • White Instagram Icon