Search

Хүүхдийн номын наадам - "Улаанбаатарын өнгө 2019"

Нэпко Кидс хэвлэлийн газар Монголд анх удаа хүүхдийн зохиол, хүүхдийн зохиолч, хүүхдийн номын зураач, хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан “хүүхдийг номтой нөхөрлүүлэх” зорилготой цогц арга хэмжээ болох “Улаанбаатарын өнгө 2019” хүүхдийн номын наадмыг санаачлан, ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгууллаа.


“Улаанбаатарын өнгө 2019” хүүхдийн номын фестиваль 2019 оны 10 сарын 5-ны өдөр Улаанбаатар Чуулгын байранд дараах хөтөлбөрийн дагуу явагдсан:


11:00-11:10 Нээлт

11:10-11:30 Олон улсын зах зээлд нэвтэрсэн Монгол амжилт

"Бумбардай" хүүхдийн номын зохиолч Н.Эрдэнэбаяр

11:30-12:00 Ta Self Publisher болмоор байна уу?

НҮБ-ын төслөөр номоо хэвлүүлсэн, Бөөлхөнийн зүүдний найзууд номын

зохиогч Б.Энхжаргал

12:00-12:30 Хандлагаа өөрчлөхүй

Хувь хүний хөгжлийн лектор Ч.Сайхнаа

12:30-13:00 Хүүхдийн зохиолын олон улсын зах зээл дэх чиг хандлага ба түүнийг

танин мэдэх сэдэвт хэлэлцүүлэг

Урилгаар “Улаанбаатарын өнгө” уралдааны шүүгч, Туркийн Калем

агентлагийн захирал Нэрмин Моллаоглу

Урилгаар Истанбулын утга зохиолын фестивалийн зохион байгуулагч

Мехмет Дэмирташ

13:00-14:00 Завсарлага

14:00-15:00 AR (augmented reality) технологи ашигласан ном хэвлэл

Аргун хэвлэлийн газар

15:00-15:30 Зургаан дансны арга

"Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" номын зохиогч, лектор Г.Мөнгөн

15:30-16:00 Хаалт

Улаанбаатарын өнгө 2019 хүүхдийн номын уралдааны шалгаруулалт,

шагнал гардуулах ажиллагаа


Уралдааны хүрээнд олон зохион бүтээл ирсэн бөгөөд тэдгээрээс шилэн үзэсгэлэн болгон олон нийтэд дэлгэн үзүүлэв.


Уг наадмын үеэр “Улаанбаатарын өнгө 2019” хүүхдийн ном туурвих уралдааныг дүгнэж, ялагчдыг тодруулан Ивээн тэтгэгч Мөнхийн үсэг болон PC Mall компаниудын шагналыг гардуулсан. Мөн наадмын үйл ажиллагааг С1 телевиз сурвалжилж, Уралдааны ялагчид болон Урилгаар Турк улсаас ирж оролцсон зочин шүүгч Нэрмин Моллаоглу, Истанбилийн Утга зохиолын фестивалийг зохион байгуулагч Мехмет Дэмширташ нараас ярилцлага авч нэвтрүүлэг бэлдсэн.

0 views

© 2020 by Nepko Kids. 

  • White Pinterest Icon
  • White Facebook Icon
  • White Instagram Icon