Аложи Шталуга бол алдартай зураач. Тэр аялах үнэхээр дуртай. Хааяа тэр их мартамхай болчихдог…

 

Энэ удаа тэр 200 сая жилийн тэртээх үе рүү цаг хугацаагаар аялан үлэг гүрвэлүүдийн амьдралыг зургандаа мөнхлөхөөр шийджээ. Тэрээр шумуулны хор, усны сав, муурныхаа зураг, нимбэгтэй чихэр гээд хэрэгтэй бүхнээ бэлдсэн байлаа. Гэвч тэр зургаа зурж дууссаныхаа дараа л будгийн харандаагаа гэртээ мартсанаа мэдэв.

 

Та түүнд энэ зургаа будахад нь туслахгүй биз?

Үлэг гүрвэлүүд

  • Үлгэртэй буддаг ном

    Энэ ном бусад номоос юугаараа онцлог вэ?

    1. Хэдий том, 1м урт хэмжээтэй ч эвхэгдэн нугалардаг учир хаана ч тавиад будах боломжтой.

    2. Будахад хялбар, бас зугаатай.

    3. Төсөөлөн бодох чадварыг хөгжүүлнэ. Хүүхдийн хүртэх болон төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх нэмэлт үлгэр, дасгал, асуулттай.

    Дугтуйны хэмжээ: A4

    1м урт, нэг талдаа будах зураг, нөгөө талдаа үлгэр, дасгалтай 

    Жич: Паламастараар будахад илүү тохиромжтой.

© 2020 by Nepko Kids. 

  • White Pinterest Icon
  • White Facebook Icon
  • White Instagram Icon