Бүртгэл

 "Улаанбаатарын өнгө 2020" уралдааны бүртгэл эхэллээ!

Уралдааны удирдамж

Уралдаан нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зарлагдаж, 2020 оны 8 сарын 10-ны өдөр хүртэл бүтээл хүлээн авна (Жич: 7 сарын 15-ны өдөр хүртэл бүтээл хүлээн авах байсныг сунгасан болно). Дараах ангиллаар бүтээлийг шалгаруулна:

  • Шилдэг зохиол

  • Шилдэг зураг

  • Хүүхэд бичсэн шилдэг бүтээл

  • Нийгмийн эрүүл мэндийн сэдэвт бүтээл

 

Оролцогчид дараах болзлыг хангасан байна. Үүнд:

  • Уралдаанд харьяалал, нас, хүйс, хэл харгалзахгүй бөгөөд ганцаарчлан эсхүл 2 хүртэл гишүүнтэй багаар оролцож болно (6-18 насны хүүхэд бүтээлээ илгээж болно).

  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь “Бүтээлд тавигдах шаардлага” хэсэгт бичсэн шаардлагыг хангасан байна.

  • Уралдаанд оролцогч урьд өмнө нь ямар нэг хэлбэрээр (цаасан эсхүл дижитал) хаа нэгтээ хэвлэгдээгүй эх бүтээлийг уралдаанд ирүүлэх ба үүнд баталгаа өгнө. Мөн уралдаанд оролцогч уг бүтээлийн зохиогчийн эрх зөвхөн өөрийнх нь бөгөөд хэн нэгнээс дамжуулан, шилжүүлэн авсан эсхүл хуулбарласан бүтээл биш болохыг батална.

  • Уралдаанд оролцогч бүтээл нь шалгарсан тохиолдолд “Нэпко Кидс” хэвлэлийн газарт бүтээлийн хэвлэлийн эрхээ шилжүүлэхийг зөвшөөрнө.

  • Уралдаанд оролцогчид бүтээлийг нь 2020 оны 11 дүгээр сарын 13-15 өдрүүдэд Шанхай хотноо зохиогдох Шанхайн олон улсын хүүхдийн номын үзэсгэлэнд танилцуулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага

  • Бүтээлийн агуулга нь 0-12 насны хүүхдүүдэд зориулсан байна. Зөвхөн хүүхдэд зориулсан бүтээл л шагналын болзлыг хангана.

  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь монгол эсвэл англи хэл дээр байна.

  • Уралдаанд ирүүлэх бүтээл нь бичвэрээс гадна зурагтай байна.

  • Бүтээл нь гарчигтай байх ёстой.  

  • Хүүхдийн ном буюу бүтээл нь A4 (210х260 мм) хэмжээтэй  цаасан дээр (харандаа эсхүл балаар) бичиж, (бүх төрлийн хэрэгслээр) зурсан байна.

  • Бүтээлийг бичиж, зурах бичлэгийн болон зургийн арга барилыг зохиогч, зураач өөрөө чөлөөтэй сонгоно.

  • Бүтээлийг дижитал хэлбэрээр, компьютерийн програм ашиглан график дүрслэлээр туурвисан байж болно.

  • Дижитал бүтээлд тавигдах шаардлага нь нягтшил хамгийн ихдээ 100dpi, хэмжээ 20МВ байна.

  • Номын хуудасны хэмжээ 16 нүүрээс багагүй, 36 нүүрээс хэтрэхгүй байна.

Шалгаруулалт

  • Зохион байгуулагчдын төлөөлөл болон гадаадын нэр хүндтэй хэвлэлийн газрын 3 шүүгч, нийт 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй Шүүгчдийн зөвлөл уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүж шалгаруулна.

  • Бүтээлийг шалгаруулахдаа бүтээлийн агуулга (хүүхдэд зориулсан байх), утга санаа (концепци), бичвэрийн чанар болон зургийн дүрслэл ба чанар гэсэн үзүүлэлтүүдийг харгалзана.

  • Шалгаруулалтын дүнг 2020 оны 9 сарын 20-ны өдөр уралдааны албан ёсны Фэйсбүүк (www.facebook.com/nepkokids) хуудсаар дамжуулан танилцуулна.

Жич: Бүтээлийн зохиогч ОРОЛЦОГЧИЙН АНКЕТ дээр өөрийн овог, нэр, регистрийн дугаар болон холбоо барих хаяг, утсаа заавал бичих бөгөөд эдгээр мэдээлэл дутуу бол материалыг хүлээн авсанд тооцохгүй. 

Уралдааны бүтээлийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зөвхөн онлайнаар дараах и-мэйл хаягаар хүлээн авна:

       nepkokids@gmail.com

© 2020 by Nepko Kids. 

  • White Pinterest Icon
  • White Facebook Icon
  • White Instagram Icon