Улаанбаатарын өнгө 2019
Уралдааны удирдамж
(2019.09.01-нд шинэчилсэн)
Оролцогчдод тавих шаардлага
Уралдаан нь ХҮҮХЭД ба НАСАНД хүрэгчид гэсэн хоёр ангиллаар явагдаж 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл бүтээл хүлээн авсан билээ. ХҮҮХЭД ангилалд ирсэн бүтээлийн тоо хангалтгүй байснаас зөвхөн энэ ангилалд бүтээл авах хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл сунгаад байна.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага өмнөхөөс өөрчлөгдөөгүй болно!
Оролцогчид дараах болзлыг хангасан байна. Үүнд:
-
Уралдаанд харьяалал, нас, хүйс, хэл харгалзахгүй бөгөөд ганцаарчлан эсхүл 4 хүртэл гишүүнтэй багаар оролцож болно (Насанд хүрэгчдийн ангилалд бүтээл хүлээн авах хугацаа дууссан, харин Хүүхдийн ангилалд бүтээл хүлээн авах хугацаа сунгагдсан тул 6-18 насны хүүхэд бүтээлээ илгээж болно).
-
Уралдаанд ирүүлэх бүтээл нь “Бүтээлд тавигдах шаардлага” хэсэгт бичсэн шаардлагыг хангасан байна.
-
Уралдаанд оролцогч урьд өмнө нь ямар нэг хэлбэрээр (цаасан эсхүл дижитал) хаа нэгтээ хэвлэгдээгүй эх бүтээлийг уралдаанд ирүүлэх ба үүнд баталгаа өгнө. Мөн уралдаанд оролцогч уг бүтээлийн зохиогчийн эрх зөвхөн өөрийнх нь бөгөөд хэн нэгнээс дамжуулан, шилжүүлэн авсан эсхүл хуулбарласан бүтээл биш болохыг батална.
-
Уралдаанд оролцогч бүтээл нь шалгарсан тохиолдолд “Нэпко Кидс” хэвлэлийн газарт бүтээлийн хэвлэлийн эрхээ шилжүүлэхийг зөвшөөрнө.
-
Уралдаанд оролцогчид бүтээлийг нь 2019 оны 10 дугаар сарын 5,6-ны өдөр болох “Улаанбаатарын өнгө” хүүхдийн номын фестивалийн үеэр гаргах үзэсгэлэнд тавихыг зөвшөөрнө. Бүх бүтээлийг үзэсгэлэнд тавихгүй байж болно. Аль бүтээлийг үзэсгэлэнд тавихыг шүүгчдийн зөвлөл шийднэ.
Уралдаанд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага
-
Бүтээлийн агуулга нь 3-18 насны хүүхдүүдэд зориулсан байна. Зөвхөн хүүхдэд зориулсан бүтээл л шагналын болзлыг хангана.
-
Уралдаанд ирүүлэх бүтээл нь монгол эсвэл англи хэл дээр байна.
-
Уралдаанд ирүүлэх бүтээл нь бичвэрээс гадна зурагтай байна.
-
Бүтээл нь гарчигтай байх ёстой.
-
Хүүхдийн ном буюу бүтээлийг А4 томгүй цаасан дээр (харандаа эсхүл балаар) бичиж, (бүх төрлийн хэрэгслээр) зурсан байна.
-
Бүтээлийг бичиж, зурах бичлэгийн болон зургийн арга барилыг зохиогч, зураач өөрөө чөлөөтэй сонгоно.
-
Бүтээлийг дижитал хэлбэрээр, компьютерийн програм ашиглан график дүрслэлээр туурвисан байж болно.
-
Дижитал бүтээлд тавигдах шаардлага нь нягтшил хамгийн ихдээ 100dpi, хэмжээ 20МВ байна.
-
Номын хуудасны хэмжээ 16 нүүрээс багагүй, 36 нүүрээс хэтрэхгүй байна.
Шалгаруулалт
-
Зохион байгуулагчдын төлөөлөл болон гадаадын нэр хүндтэй хэвлэлийн газрын 3 шүүгч, нийт 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй Шүүгчдийн зөвлөл уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүж шалгаруулна.
-
Бүтээлийг шалгаруулахдаа бүтээлийн агуулга (хүүхдэд зориулсан байх), утга санаа (концепци), бичвэрийн чанар болон зургийн дүрслэл ба чанар гэсэн үзүүлэлтүүдийг харгалзана.
-
Шалгаруулалтын дүнг 2019 оны 10 дүгээр сарын 5,6-ны өдөр “Улаанбаатарын өнгө” хүүхдийн номын фестивалийн үеэр олон нийтэд танилцуулж ялагчид шагналыг гардуулна.
-
Шалгаруулалтын дүнг Зохион байгуулагчид уралдааны албан ёсны Фэйсбүүк (www.facebook.com/nepkokids) хуудсаар дамжуулан танилцуулна.
-
Насанд хүрэгчдийн ангилалд эхний шатанд шалгарсан бүтээлийн нэрсийг товлосон хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр NepkoKids.mn сайт болон NepkoKids-ийн Facebook хуудсаар нээлттэй зарлана.
Хүүхдийн ангилалд Уралдаанд сойх бүтээлийг 2019 оны 9 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна:
НЭПКО КИДС хэвлэлийн газарт,
ШХ-1751, Төв шуудан,
Улаанбаатар 15160-0026
Дижитал хэлбэрээр илгээх бол:
Жич: Бүтээлийн зохиогч ОРОЛЦОГЧИЙН АНКЕТ дээр өөрийн овог, нэр, регистрийн дугаар болон холбоо барих хаяг, утсаа заавал бичих бөгөөд эдгээр мэдээлэл дутуу бол материалыг хүлээн авсанд тооцохгүй.